Баян-Өлгийн ихэнх нутгаар энэ сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан урьдчилсан судалгаагаар хоёрдугаар сард тус аймгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй ажиглагджээ.
Энэ сарын агаарын температурын дундаж нь 15-20 градус хүйтэн
буюу уур амьсгалын дунджийн орчим байна.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн
эхний хагаст шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байх ба гуравдугаар
арав хоногийн сүүлчээр хүйтний эрч эрс
суларна. Бусад хугацаанд шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус
хүйтэн байх аж.
Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр,
гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи
нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч,
гуравдугаар арав хоногийн дунд үеэр 14-16 м/с-д, түр зуур 18-20 м/с хүрч
ширүүсэх төлөвтэй.