Эртний олимпын тухай домгууд
ДЭЛХИЙН МЭДЭЭВАШИНГТОН. /History/. Эртний олимпын тухай таван домгийг цувралаар танилцуулж байна. Тэдний зарим нь орчин үеийн спортын арга хэмжээтэй тун төстэй байгаа нь гайхам юм.
Эртний олимп арилжаа, наймаанаас ангид байсан гэх домог. Олон улсын олимпын хороо ивээн тэтгэгч байгууллагууд болон телевизүүдээс хэдэн тэрбум доллар авдаг. Гэвч олимпын наадмын энэ арилжаа орчин үеийн санаачилга биш юм. Эртний олимпын наадмын үеэр тусгай зөвшөөрөлтэй худалдаачид хоол, ундаа, бэлэг дурсгалын зүйлс худалддаг байжээ. Мөн уран бүтээлчид, уран барималчид болон яруу найрагчид өөрсдийн бүтээлээ худалдаалдаг байсан байна. Харин барааны үнийг нэмэх болон чанар муутай бараа худалдсан худалдаачдыг олимпын зохион байгуулагчид торгодог байжээ. Олимпын аваргууд шагнал гардуулах ёслолын гэрэл зургаа авдаггүй байсан хэдий ч тэдний хөргийг зоос болон төрийн захиалгаар хөшөө болгон гаргадаг байжээ.
Эртний олимпын тамирчид өөрсдөө бэлтгэлээ хангадаг байсан тухай домог. Эртний олимпын тамирчид өнөөгийн тамирчдын нэгэн адил асар их дэмжлэг авч, бэлтгэл, сургуулилтаа хийдэг байжээ. Грек өнөөгийн улс орнуудын нэгэн адил спортын байгууламжид хөрөнгө оруулалт хийж, тамирчдыг эм, хоол тэжээл, физик эмчилгээгээр хангадаг бэлтгэгчийг хөлсөлдөг байжээ. Олимпын аваргыг дасгалжуулсан хүмүүс бүгд алдар нэрд хүрч, дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэмийн тухай бэлтгэлийн гарын авлага хүртэл бичсэн байна.
Д.Нямтулга