Өлгий хотод "Lux apartment" 30 айлын орон сууц ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 11 дүгээр багт хувийн
хэвшлийн хөрөнгөөр баригдсан "Lux apartment" 30 айлын орон сууц
өчигдөр нээлтээ хийлээ.
Таван давхар бүхий
орон сууцын барилгын ажлыг 2017 онд эхлүүлсэн бөгөөд шаардагдах санхүүжилтийг
иргэн Э.Мандуул, Г.Нурдаулет нар өөрсдийн хувийн нөөц боломжоороо шийдвэрлэсэн
байна. Харин барилгын ажлыг “Алтайн алтан орд” компани гүйцэтгэжээ. Байрууд нь 2-4 өрөөтэй, орчин үеийн интерьер дизайнаар
тохижуулсан гэдгийг захиалагчид онцолж байна.
Одоо тухайн орон
сууцны нэг метр квадратыг нь 1,3 сая төгрөгөөр борлуулах ажээ.