Цэнгэл сумын залуучууд "Улсын аварга малчин"-ыхаа шагналыг мотоциклоор мялаажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Цэнгэл сумын зургадугаар багийн малчин Н.Тогтоххүү сар
шинийн баярын босгон дээр "Улсын аварга малчин" хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн
болсон билээ. Түүний шагналыг УИХ-ын гишүүн Г.Солтан, ХХААХҮ-ийн дэд
сайд Ж.Сауле, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар
болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумын удирдлагууд өнгөрсөн долоо
хоногт гэрт нь очиж гардуулж өгчээ.
Тэгвэл Ж.Жангелди, Б.Талгат, К.Танирберген, Т.Есентай нарын нутгийн залуучууд нь Н.Тогтоххүүгийн шагналыг мялааж, мотоцикл бэлэглэжээ.
"Тус сумын тува иргэдийн
дундаас 32 жилийн дараа улсын аварга малчин төрөн гарлаа. Таван хошуу
малаа сүргээрээ өсгөж төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлэх нь хэн бүхний
хүрэх амжилт биш. Тийм учраас нутгийн ахдаа "Улсын хошой аварга малчин" болохыг ерөөж, нөгөө талаар казах, тува иргэдийн эв нэгдлийн бэлгэдэл
болгож төмөр хүлэг бэлэглэж байна" гэж залуучууд хэллээ.