Тэтгэврийн зөрүүг жилээр нь өгөөгүйд ахмадууд бухимдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-ээс эхлэн нэмэгдэж байгаа тэтгэврийнхээ зөрүүг жилээр нь авч цагаан сараа тэмдэглэх гэсэн ахмад буурлууд өчигдөр эсэргүүцлээ илэрхийлэн жагслаа. Өнгөрсөн жилийн сар шинийн баярын өмнөхөн тэтгэвэр сарын 28-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, ахмадууд 336-360 мянган төгрөг нэг дор авч байжээ.
Тэтгэврийн зээлтэй ахмадуудын хувьд нэг удаагийн энэ
нэмэгдэл нь баяраа тэмдэглэхэд ихээхэн дэм болдог аж. Гэвч Монголбанкнаас 24
сараас дээш зээлтэй ахмадуудад энэ нэмэгдлийг нэг дор өгөх боломжгүй гэснээс
үүдэн өчигдөр өглөө арилжааны банкуудад очсон ахмадууд бухимдаж, улмаар аймгийн ЗДТГ-ын хурлын
зааланд цуглан суулт зарлахаа мэдэгдсэн
юм. Тэднийг аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал хүлээн авч уулзаад 170 гаруй
ахмадын нэрсийг Монголбанк руу хүргүүлж, тэтгэвэрийн нэмэгдлийг нь нэг дор
олгуулах боломж байгаа эсэхийг судлан үзэж шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Тэтгэврийн зээлгүй, эсвэл 24 сараас доош зээлтэй
ахмадуудын хувьд зээл нэмж авах боломж
бүрэн нээлттэй байгаа аж.