Паурлифтингийн аваргаар цагдаагийн баг шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-05 00:14:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг хүчний байгууллагуудын дунд паурлифтингийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн анх удаа болж байгаа бөгөөд долоон байгууллагын 80 гаруй тамирчид оролцож, есөн жинд хүч чадлаа сорин өрсөлджээ. Ингээд тэмцээний тэргүүн байрыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, дэд байрт Хилийн цэргийн 0101-р анги, гутгаар байрт аймгийн ОБГазар тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Связанные новости