Баян-Өлгийд "Монгол гоёл" үндэсний хувцасны уралдаан зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-05 00:34:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан “Монгол гоёл” үндэсний хувцасны уралдааныг энэ сарын гуравны өдөр Өлгий хотын Спорт цогцолборт зохион байгууллаа.


Уг арга хэмжээ нь монгол үндэстний өвөрмөц онцлогийг тодорхойлдог үндэсний хувцсаар бахархах үзлийг ард иргэдэд төлөвшүүлэх, гэр бүлээрээ үндэсний хувцас өмсөх хөдөлгөөн өрнүүлэх, сурталчлан таниулах зорилготой юм


. Уралдаанд аймгийн төвөөс 20 орчим гэр бүл, иргэн оролцож, өмссөн хувцасныхаа содон төрх, ур хийц, өнгө загварын зохицлыг олон нийтэд танилцуулан өрсөлдлөө.



Шүүгчдийн шийдвэрээр монгол хувцасны донж маяг, намба төрхийг  яруу сайхнаар харуулж, үзэгчдийн талархлыг хүлээсэн Өлгий сумын иргэн н.Адьяасүрэнгийн гэр бүл тэргүүн байрны шагнал хүртлээ. 

Мөн Н.Энхтөгс, Х.Цэдэнбал, Мягмарсүрэн нарын гэр бүл удаах байруудад тус тус шалгарлаа. Харин ганцаарчилсан төрлөөр иргэн Б.Гэрэлт-Одын өмссөн хувцас шилдэгээр тодорлоо. 

Зохион байгуулагчид уг арга хэмжээг цаашид жил бүрийн сар шинийн баяраар уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийлж байна.  


Связанные новости