Гэр бүл, хүүхэд, залуучдын хөгжлийн чиглэлээр хийх ажлын санал сонсож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ онд гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр томоохон ажлууд хийхээр төлөвлөсөн байна.
Энэ хүрээнд төлөвлөгөөнд
тусгагдсан ажлууд болон улс, аймгийн хэмжээнд хийгдэх томоохон хөтөлбөр,
хуулиудыг иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс аймгийн 22 агентлаг хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах санал солилцох уулзалтыг шат дараатай
зохион байгуулж байна. Өнөөдрийн хувьд Улаангом суманд үйл ажиллагаа
явуулж байгаа сургууль, цэцэрлэг, коллежийн удирдлагууд болон БСУГ-ын
мэргэжилтнүүдийг хүлээн авч санал бодлоо солилцжээ.
Уг
уулзалтаар “Хүүхдэд
ээлтэй орон нутаг” дэд хөтөлбөр боловсруулах, Хүүхдийн эрхийн
хуульзүйн хорооноос батлагдсан ажлын төлөвлөгөөг
батлах, Залуучуудын
салбар зөвлөлөөс гарсан ажлын чиглэл, Хүүхдийн төлөө
зөвлөлийн хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх зэрэг асуудлыг
ярилцсан байна.