Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгийн газраас мэдээллээ.
Ойрын өдрүүдийн цаг агаарын төлвийг танилцуулж байна. Энэ сарын 18-нд
зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд
баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага
зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд
5-10 метр. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх,
Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Их
нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим,
Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,
Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад
нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.