"Мөнгөн өвөл-2019" арга хэмжээ зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн
тамир, спортын газар, Зэвсэгт хүчний 340 дүгээр анги зэрэг арваад байгууллага
хамтран "Мөнгөн өвөл-2019" мөсний баярыг энэ сарын 16-ны өдөр Толбо нуурын
мөсөн дэр зохион байгууллаа.
Зохион байгуулагчдын өгсөн мэдээллээр иргэдийн чөлөөт цагийг цэвэр агаарт
зөв боловсон өнгөрөөх, өвлийн спортоор хичээллэх хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор
жил бүр уламжлал болгон явуулдаг уг арга хэмжээнд Өлгий болон Толбо сумын 70
орчим төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс 1000 гаруй хүн
оролцсон байна.
Мөсний баярын үеэр тэшүүр, олс таталт, мөсний сумо, хоккей, шарганы
уралдаан, бүх нийтийн гүйлт зэрэг спортын арга хэмжээнүүд зохион байгууллаа.
Харин Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас Өлгий-Толбо чиглэлийн авто замаар хөдөлгөөнд оролцсон тээврийн
хэрэгслүүдийн хурдыг хэмжиж, хяналт шалгалт хийн мөсний баярын арга хэмжээнд
оролцогчдын аюулгүй байдлыг ханган ажиллалаа.