Аймгийн Эрүүл мэндийн газар ажлаараа улсад тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар 2018 оны ажил үйлсээрээ улсад тэргүүлж, ойрын жилүүдэд гаргаагүй түүхэн амжилт бүтээсэн байна. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор Улаанбаатар хотноо энэ сарын 14-15-ны өдрүүдэд зөвлөгөөн зохион байгуулжээ.
Зөвлөлгөөний
үеэр эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны ажлын үнэлгээг танилцуулахад Бүсийн
оношлогоо
эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр Увс
аймаг нэгдүгээр байр, Дорнод аймаг хоёрдугаар байр, Дорноговь аймаг гуравдугаар
байранд тус тус шалгарсан байна.
“Эрүүл
мэндийн салбарын ачааны хүндийг нуруундаа үүрч, ард иргэдийнхээ эрүүл мэндийн
төлөө ажиллаж байгаа Нэгдсэн эмнэлгийн хамт олон болон анхан шатны тусламж
үйлчилгээг ард иргэддээ үзүүлж буй Сум дундын эмнэлэг,
Сумын эрүүл мэндийн төв,
Өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн нийт ажилтнууддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт
хүсье. Энэ шагнал бол та бүхний маань нөр их хөдөлмөрийн үр дүн
юм шүү” хэмээн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяр хэллээ.
Үүнээс гадна аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов энэ
үеэр “Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын шилдэг менежер”-ээр шалгарсан байна.