Кызыльд болсон математикчдын уралдаанд Увсын багш нар түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-02-19 13:31:35

Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Тува улсын Кызыль хотноо энэ сарын 14-нд зохион байгуулагдсан "Математикийн багийн найз" уралдаанд Увс аймгийн математикчид оролцож, 1-р байр эзлэн шилжин явах цомын эзэн болжээ.

Тус тэмцээнд Кызыль хотын 13 баг, Монгол Улсын 1 баг, нийтдээ 14 багийн багш оролцож, мэдлэг оюунаа сорьсон байна. Увс аймгийн математикчдийн багийн бүрэлдэхүүнд Улсын тэргүүний 2-р цогцолбор сургуулийн математикийн багш Р.Одгэрэл, Д.Нямжав, Улсын тэргүүний 1-р цогцолбор сургуулийн математикийн багш Я.Лхагвагэрэл, Б.Бямбасүрэн, Б.Баясгалан нар багтжээ.


Связанные новости