"Амьдрал lave" тоглолтынхоо дээжээс хандив өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-02-20 10:42:49

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар "Амьдрал lave" нэртэй аялан тоглолтоо  хийх үеэрээ сайн үйлсийн хандивын аянд нэгдлээ.

Тэд "150 мянган зүрх, 150 мянган хүсэл" хандивын аянд нэгдэж, дээрх тоглолтынхоо орлогоос аймгийн ХЖТеатрын гоцлол бүжигчин Т.Золбаярын эмчилгээний зардалд хандив өгсөн юм.

Бүжигчин, бүжгийн багш Т.Золбаяр нь ясны хорт хавдар оноштойгоор БНХАУ-ын Хөх хотод эмчлүүлэхээр болоод байгаа юм. Түүний эмчилгээний зардалд 150 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Тэрээр өмнө нь өндгөвчний хорт хавдар оноштойгоор Монголдоо эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрсэн байсан билээ. Аймгийн ХЖТеатрын тайзнаа 20 гоцлол, 10 цөөхүүл зэрэг бүжгийг нутгийнхаа иргэдэд хүргэж, олон аймаг сумдад нутгийнхаа нэрийг гаргаж явсан юм. Хоёр жилийн турш эмчилгээ хийлгэж эдгэрэхийн төлөө тэвчээр гаргаж яваа бүжигчин Т.Золбаяр бүсгүй хоёр охинтой ажээ. 


Связанные новости