Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбар “А” дүнтэй үнэлэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын 2018
оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн дүнгээр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбар маш сайн “А” дүнтэй үнэлэгдсэн
байна. Энэхүү амжилтын үр дүнд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од шилдэг менежерээр шалгарчээ.
“Эрүүл–Сүрьеэгүй, Гоё-Сэлэнгийн
төлөө” үргэлж
хамтдаа уриан дор амжилттай ажиллаж байгаа
Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга, шилдэг менежер Ж.Од:”Хүн
амын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоог бүрдүүлэн,
санхүүгийн дарамтгүй чанартай тусламж үйлчилгээг үзүүлж, монгол хүний дундаж наслалтыг 71-д хүргэх
зорилгыг хэрэгжүүлэхэд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарынхан бид
"Эерэг хандлага-Инээмсэглэл"-ээр "Эрүүл Сэлэнгэ"-ийн төлөө
хамтдаа ажиллах болно” хэмээн хэллээ.
Монгол
Улсын Эрүүл мэндийн салбарын 170 гаруй удирдах албан тушаалтнууд 2018 онд
дэвшүүлсэн таван зорилтын
хүрээнд ажлаа тайлагнаж, алдаа оноогоо хэлэлцжээ. Мөн тэд 2019 онд найман
зорилтыг хамарсан “Инээмсэглэл–Эерэг хандлага" 8/20 зорилтыг
хэрэгжүүлэхээр зарласан байна.