Хугацаа дууссан 23 нэр төрлийн эмийг хураан авч устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-02-21 13:55:37

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн МХГ-аас эм ханган нийлүүлэх байгууллага болон зарим эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтаар хугацаа дууссан эм худалдан борлуулдаг нийтлэг зөрчил илэрчээ. Энэ үеэр хугацаа дууссан 23 нэр төрлийг 520 гаруй мянган төгрөгийн эмийг хураан авч устгасан байна.

“Аймгийн МХГ-аас төлөвлөгөөний дагуу эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад хяналт шалгалт хийгээд явж байна. Хяналтын явцад хугацаа дууссан эмийг худалдан борлуулж байгаа зөрчил илэрсэн. Иргэд эмийг эмчийн жороор худалдан авах хэрэгтэй байна. Тэгэхдээ тухайн эмийн хугацаа, хадгалах нөхцөл, хэрэглэх зааврыг эмийн санчаас сайтар асууж тодруулах хэрэгтэй. Харин эмийн санч иргэдэд үйлчлэхдээ эмчийн бичсэн жор, зааврыг тайлбарлах ёс зүйн зарчмаа баримтлах шаардлагатай” хэмээн аймгийн МХГ-ын улсын байцаагч Д.Оюндарь хэллээ.

Связанные новости