Менингитээс сэргийлэх зөвлөмж өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Энэ он гарсаар менингит өвчний тохиолдлууд Улаанбаатар хот болон Завхан, Увс, Өвөрхангай аймгуудад бүртгэгдээд байна. Тус халдварт өвчнөөр бүх насныхан өвчлөх магадлалтай ч 8 хүртэлх насны хүүхдүүд голчлон өвчилж байна. Увс аймгийн хувьд тус өвчний хоёр тохиолдол бүртгэгдэн одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Иймээс аймгийн ЭМГ-аас БСУГ,
МХГ-тай хамтран сургууль, цэцэрлэгийн сурагчдад болон олон нийтэд хандаж зөвлөмж,
сэрэмжлүүлэг өгч байна.
“Энэхүү өвчин нь агаар дуслаар дамждаг тул хүүхдүүдийг
аль болох олон нийтийн газраар явуулахгүй байх, хүүхдэд заавал малгай, ороолтыг
нь өмсүүлэн, дулаан хувцаслаж цэвэр агаарт тогтмол гаргаж байх хэрэгтэй. Хоолойгоо
зайлж чадахгүй бага насны хүүхдэд өглөө оройд чихэрлэг багатай зөгийн балыг
халбаганд хийн долоолгох, дархлааг нь сайжруулахын тулд халуун сүү, аарц, шим
тэжээлтэй хоол хүнс өгөх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй байна” хэмээн аймгийн
ЭМГ-ын мэргэжилтэн Н.Одвогмэд хэллээ.