Зүүнговийн цэцэрлэг сурагчиддаа өдөр тутам баяжуулсан ус өгч хэвшжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Зүүнговь сумын цэцэрлэгээс бяцхан сурагч хүүхдүүдээ багаас нь ус уудаг болгохын тулд цэцэрлэгийнхээ дөрвөн бүлэгт усны булан байгуулж өгчээ. Өөрөөр хэлбэл, анги тус бүр нэг буландаа буцалсан ус тавьж, түүнийгээ хатаасан аарц, зөгийн бал, хатаасан ээзгий зэргээр баяжуулан хүүхдүүддээ тогтсон цагт уулгаж хэвшсэн байна.
Мөн хоол хүнс идсэний дараагаар нүдэн давсыг
1-3 удаа долоолгодог аж.
Тус сумын цэцэрлэгийн хамт олон өнгөрсөн 1-р сард болсон багуудын
цагаан сарын өдөрлөгийн үеэр хөдөөгийн дөрвөн багтаа очиж ажиллан энэ хичээлийн
жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнажээ. Мөн үеэр ирэх намар сургуульд орох 54
хүүхдийн эцэг эхтэй уулзаж, хүүхдээрээ хийлгэх дасгал даалгаврыг бэлтгэж өгсөн
байна.