“Сэлэнгэ-Шинэ бүтээн байгуулалт” аймгийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-25 10:54:42

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Сэлэнгэ аймаг энэ онд "Шинэ бүтээн байгуулалт” аймгийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн иргэд хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн иргэд учраас хүнсний ногоогоо өөрсдөө тариалж, савлажбэлэн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гар дээр хүргэхээр зорин ажиллаж байна. Ингэхийн тулд наад зах нь ногоогоо хадгалах зоорьтой болох асуудал нэн шаардлагатай байгаа аж. Үүнийг хийхэд аймаг орон нутгаас бодлогоор дэмжинэ, заавал хөрөнгө мөнгө шаардахгүйгээр олон ажил хийж болно хэмээн үзэж байгаа юм. 

Аймгийн Засаг дарга Ш.Оргил гахай жилийн босгон дээр болсон аймгийн удирдах ажилтаны зөвлөлгөөний үеэр Таван айл нийлээд өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж бий. Аймгийн удирдлагын хувьд өрхийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг урт хугацаанд тууштай дэмжинэ. Анхнаасаа ч дэмжиж ирсэн. Гэхдээ аливаа дэмжлэг, зээл тусламж бүгд шилэн байх ёстой гэсэн зарчмыг баримтална”  гэж хэлсэн билээ.

Энэ ч утгаараа 2019 онд тохиож буй атрын 60 жил, 2021 онд тохиох аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтаж энэ оныг “Бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх жил” болгон зарлаад байна. Энэхүү зарласан жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, “Сэлэнгэ-Шинэ бүтээн байгуулалт” аймгийн хөтөлбөрийг боловсруулахаар Сэлэнгэчүүд ажиллаж байгаа ажээ.

Связанные новости