Дорнодын 7 сургууль физикийн иж бүрэн кабинеттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 12:23:38

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас боловсролын салбарт гаргасан амжилтыг нь харгалзан орчин үеийн шаардлага хангасан физикийн хичээлийн иж бүрэн кабинетыг Дорнод аймгийн 7 сургуульд нийлүүллээ. 

Хэрлэн сумын 6, 2,8, Булган, Чойбалсан, Чулуунхороот сумын Ерөнхий боловсролын сургуулиудад уг кабинетыг иж бүрнээр нь хүлээлгэн өглөө. Байгалийн шинжлэх ухааны хичээлийг зориулалтын тоноглосон лаборатори хийх нь танхимын хичээлээс үр дүнтэй, сонирхолтой байдаг талаар мэргэжлийн багш нар ярьж байна.

2015 онд манай Дорнод аймаг Боловсролын салбарт тэргүүлж Боловсролд ээлтэй аймаг болсон.

Б.Туяа

Связанные новости