Баян-Өлгий аймгийн дундаж цалин улсын хэмжээнд хамгийн доогуур байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Статистикийн
мэдээллийн нэгдсэн сангийн судалгаанаас харахад Баян-Өлгий аймгийн аж ахуйн
нэгж, байгууллагын ажиллагчдын дундаж цалин 591 мянган төгрөг буюу улсын
дунджаас 43 хувиар бага байна.
Энэ нь улсын хэмжээнд хамгийн доогуур үзүүлэлт
бөгөөд хөрш зэргэлдээ Ховд аймагт дундаж цалин 643 мянга, Увс аймагт 623 мянга,
Завхан аймагт 634, Говь-Алтай аймагт 648 мянга, улсын дундаж нэг сая 31 мянган
төгрөг юм. Харин нэг өрхийн дундаж мөнгөн орлого 808 мянга, зарлага 972 мянга төгрөг орчим байна.
Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар дундаж
цалингийн түвшийн доогуур байгаа нь өндөр цалингаар ажиллах хүч авдаг томоохон үйлдвэр байхгүй, ихэнх хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд ажилчдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр болон түүнээс доогуур цалинжуулж байгаатай холбоотой ажээ.