37 оюутан тэтгэлэг хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ховд их сургуулийн багш доктор Г.Нямдаваа нарын санаачлагаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Увс аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт 37 оюутан хамрагдлаа.
Энэхүү тэтгэлгийг хүртсэн Ховд их сургуульд
суралцаж
буй Увс аймгийн 37 оюутанд аймгийн Засаг дарга
Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Оюутны холбооны тэргүүн
Б.Анхбаяр, аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид батламжийг нь гардуулан өглөө.
Тус
тэтгэлгийн зорилго нь Увс аймгаас Ховд аймагт суралцаж буй оюутан суралцагчдын
амжилтыг ахиулах, сурах эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь дэмжих,
амжилтыг нь үнэлэх, мөн зорилтот бүлгийн оюутнуудад дэмжлэг үзүүлж,
урамшуулахад чиглэж байгаа аж.