Өмнөговь аймагт ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Өмнөговь аймагт ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Л.Энхболд болон аймаг, орон нутгийн удирдлагууд сайдтай уулзаж сум орон нутагтаа тулгамдсан асуудлыг сайдад танилцууллаа. Өмнөговь аймаг 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон зарласантай холбогдуулан сум орон нутгийн удирдлагууд газар тариаланг хөгжүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, унаа мал эмнэлгийн байгууллагад хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг шийдэж өгөхийг хүслээ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан бүх зүйл дээр дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ Өмнөговь аймагт ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулах, хүлэмжийн аж ахуйг илүү хөгжүүлж орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллахыг онцоллоо. Өнөөдөр тус аймагт малчдын зөвлөлгөөн болж байна. Маргааш "Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд малчдын оролцоо" бизнес экспо болох юм.