Итгэлцлийн гэрээ байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас алба хаагчидтайгаа “Итгэлцлийн гэрээ” байгууллаа.
Энэхүү
гэрээ нь алба хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах, өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын нэр
төр, алдар хүндийг хүндэтгэж, шударга, зарчимч, ёс зүйтэй, шуурхай, мэргэшсэн
үйл ажиллагааг хэвшүүлэн ажиллахад гол нөлөө үзүүлэх ажээ. Эл гэрээг
алба хаагч нэг бүртэй байгуулсан байна. Итгэлцлийн гэрээ байгуулсантай холбогдуулан
ЦЕГ-аас
ирүүлсэн ажлын үүрэг чиглэл, итгэлцлийн гэрээний мөн чанар, ач холбогдол, үүсэх
үр дагаврын талаар алба хаагчдад мэдээлэл хийж, сургалт зохион байгуулжээ.