Нийлэг уутнаас татгалзах үе эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-ээс буюу өнөөдрөөс эхлэн худалдаа үйлчилгээний цэг, салбарууд 0,035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглоод байна.
Монгол Улсын Засгийн газраас гаргасан
энэхүү тогтоолыг мөрдөж ажиллахыг Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав өөрийн сумын хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж
ахуйн нэгж байгууллага, үйлчилгээний цэг салбарууд, бөөний төвүүдэд үүрэг чиглэл өгөөд байна. Ард иргэдийн хувьд нэг удаагийн нийлэг уутнаас
татгалзаж, байгальд ээлтэй даавуун уут тор хэрэглэхийг дэмжихээ илэрхийлж
байгаа аж. Харин худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн хувьд нийлэг уутыг орлуулах,
үнэ хямд өөр ямар боломж байна тэр зүйлийг нь шийдээд өгвөл хэрэглэхэд бэлэн
гэсэн байр суурьтай байна.