“Эрүүл агаар-Идэвхтэй амралт” бүх нийтийн өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-03-04 14:16:05

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Улаангом сумын ЗДТГ, аймгийн БТСГ-тай хамтран "Эрүүл агаар-Идэвхтэй амралт" бүх нийтийн өдөрлөгийг Чандмань улаан ууланд өчигдөр зохион байгууллаа.

Аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, Хүн бүр идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хэвшил болгон эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй хэмээн уриалсан юм. Өдөрлөгөөр уулын оргил булаалдах, багийн буухиа тэмцээн, цасны сумо, цасаар олимпийн цагираг бүтээх зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулж 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын хамт олон оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Цасны сумод эрэгтэйчүүдээс Онцгой байдлын газрын Ц.Янжив, эмэгтэйд  Мэргэжлийн хяналт газрын С.Оргилмаа нар тэргүүлсэн бол уулын оргил булаалдах тэмцээний эрэгтэйд ЦТСүлжээ ХХК-ийн Ц.Буянтогтох, эмэгтэйд ЕБ-ын 5-р сургуулийн Н.Оюумаа түрүүлсэн юм. Тэрчлэн багийн буухиа гүйлтэд Онцгой байдлын газар, хээрийн цайны амтаар Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасаг тус тус тэргүүллээ.

 

 

Связанные новости