Шатрын спорт Сэлэнгийн хүүхдүүдэд амжилт авчирч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг олон зүйлээрээ
анхдагч, түүчээлэгч аймаг. Тэр тусмаа өнгөрсөн онуудад шатрын спортын төрлөөр
амжилт арвинтай байлаа.
Тухайлбал Сэлэнгэ нутгийн үр сад Алтанбулаг сумын дэлхийн шатрын их мастер А.Энхтуул, Сүхбаатар сумын олон улсын мастер Б.Уянга, Сүхбаатар сумын сурагчдын дэлхийн болон Азийн аварга, олон улсын дэд мастер Д.Цэлмүүн, олон улсын дэд мастер, 2019 оны улсын аварга тамирчин Т.Номиндалай, улсын аварга, олон улсын дэд мастер Б.Амин-Эрдэнэ, Алтанбулаг сумын олон улсын дэд мастер Г.Учирал нар Монгол Улсын шатрын спортын түүхэнд хувь нэмрээ оруулан Сэлэнгэ сайхан нутгийнхаа нэрийг гаргаж, Монголын мянга мянган шатар сонирхогчдын бахархал болж яваа залуу тамирчдаараа Сэлэнгэчүүд бахархдаг юм.
Энэ ч
утгаараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын санаачилга, ивээл дор, зохион байгуулалтын, санхүүгийн дэмжлэгтэйгээр
болсон өсвөрийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний хаалтын үйл
ажиллагааны хүрээнд шагналын хур аваргуудын шагналтай зэрэгцэн буугаад амжлаа.
Алтанбулаг сумын уугуул Олон улсын шатрын эмэгтэй Их мастер А.Энхтуулыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын шагнал "Хүндэт тэмдэг"-ээр, Олон улсын дасгалжуулагч, Спортын мастер Ө.Бат-Очирыг аймгийн ИТХ-ын "Хүндэт жуух бичиг"-ээр шагналаа. Мөн энэ үеэр Сэлэнгэ нутгийнхаа нэрийг тив, дэлхийн тавцнаа дуурсан гаргаж яваа өсвөрийн шатарчид, тэдний ар гэрийнхэнд аймгийн Засаг дарга гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Олон
жилийн турш шатрын спортыг байнга санхүүгээр дэмжиж, сэтгэл зүтгэлээ зориулан
ажиллаж, шатрын спортод гаргасан амжилтыг үнэлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг БТСГ-аас ахмад тамирчин Ажил олгогч эздийн
холбооны дарга, ахмад шатарчин Н.Энэбиш, ахмад шатарчин Ц.Цэрэнлхам нарыг “Шатрын спортын мастер”- цол
тэмдгээр шагнасныг Монголын Шатрын холбооны гүйцэтгэх захирал, доктор
Ц.Цогбаяр, Монголын Шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Баатар нар гардуулан
өглөө. Мөн Улсын шүүгчийн
болзлыг хангасан Сэлэнгэ аймгийн “Тавхан
хан” клубын дасгалжуулагч С.Сундуй, "Дэлхийн зон Монгол" олон улсын байгууллагын
мэргэжилтэн Ж.Мөнхзул нарт энгэрийн тэмдэг, үнэмлэхийн хамт гардууллаа.