СЭЛЭНГЭ: Ирэх онд хилчдийн нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-18 10:48:24

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. "Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөгөөн-2025"-ийг энэ сарын 17-ны өдөр Сүхбаатар суманд зохион байгууллаа.

 

Тус зөвлөгөөнөөр 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2026 онд хил хамгаалах, хилчдийн ажил үүрэг, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, дархан хилийн тайван байдлыг хангах чиглэлээр хийх ажлаа хэлэлцэн баталлаа.

 

2025 онд тус зөвлөл 27 ажил төлөвлөснөөс 25 ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийж 92.4 хувийн биелэлттэй ажиллажээ.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 2025 онд хил хамгаалах чиглэлээр "Нэг сум-нэг дрон, нэг мотоцикл" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласан байна.

 

Түүнчлэн хил хамгаалах байгууллагын ажилчдын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэж, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 болон 6 дугаар заставт 30 кВт-ын хүчин чадалтай нарны сэргээгдэх эрчим хүчний системийг суурилууллаа.

 

Эдгээр нь хилийн зөрчлийг бууруулах, харилцаа холбоог сайжруулах, хилчдэд ажил үүргээ гүйцэтгэх, амьдрахад таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Хилийн цэргийн 0243-р ангийн захирагч, хурандаа Д.Ганхуяг зөвлөгөөний үеэр онцлон хэллээ.

Связанные новости