Сэлэнгэ спортыг дэмжигч аймаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-05 23:14:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Сэлэнгэ аймагт анх удаа зохиосон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил “Спортыг дэмжигч аймгаар Сэлэнгэ тодорлоо” гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. 

Энэ ч утгаараа уг тэмцээн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын санаачилга, ивээл дор, зохион байгуулалтын, санхүүгийн дэмжлэгтэйгээр болсон юм. Сэлэнгэ аймаг спортыг дэмжигч аймаг болох хөдөлгөөнийг өрнүүлж, өнгөрсөн 2018 онд улсын аварга шалгаруулах долоон тэмцээнийг аймагтаа амжилттай зохион байгуулжээ. Энд 21 аймаг, 9 дүүргийн 3240 гаруй тамирчин хурд хүрч, авьяасаа сорин оролцжээ. Түүнчлэн Сэлэнгэ аймаг жил бүр 1000-1500 хүүхдийн шатрын тэмцээнийг тогтмол зохион байгуулж хэвшсэн бөгөөд үүний үр дүнд улс, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх ирээдүйн шатарчид, оюуны их мастеруудыг төрүүлсээр байгаа нь бодьтой, ач тус, нөлөөгөө үзүүлсээр байгаа юм. 

Связанные новости