Буйр-Мэнэнгийн сав газрын захиргаа Дорнодод төвлөрнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДБуйр-Мэнэнгийн сав газрын захиргааг Дорнод аймагт байгуулж, Халхголын сав газрын захиргаатай нэгтгэлээ.
Өнгөрөгч жил тус сав газрын захиргааг Сүхбаатар аймагт байгуулсан шийдвэрийг БОАЖЯ гаргасан билээ. Дорнод аймагт байдаг сав газрын захиргааг Сүхбаатар аймагт байгуулсныг олон хүн эсэргүүцсэн. Аль ч талаас нь харсан Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байгаа сав газрыг Сүхбаатар аймагт хариуцаад явах нь учир дутагдалтай байгааг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдад уламжилж хүсэлт хүргүүлсний дагуу Мэнэнгийн талын сав газрын захиргааг татан буулгаж Буйр нуур Халхгол голын сав газрын захиргаанд нэгтгэн Буйр-Мэнэнгийн сав газрын захиргаа болгон өөрчилж Дорнод аймагт үйл ажиллагаа явуулахаар болсон талаар албан бичиг ирүүлжээ.
Б.Туяа