Өсвөрийн аврагч клубын гишүүдийг чадавхжуулах сургалт, дадлага зохион явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Онцгой байдлын
газар, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн
хөтөлбөртэй 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Өсвөрийн
аврагч клубын гишүүдийг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Үүгээр өсвөрийн аврагч клубын сурагчдад гамшгийн аюулаас урьдчилан
сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдадаа сургалт, мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулах, ур чадварт сургах, мэдлэг олгох сургалтыг зохион явуулдгаараа онцлогтой юм.
Энэхүү сургалтад Сэлэнгэ
аймгийн Хүдэр, Ерөө,
Жавхлант, Орхон, Сант, Шаамар сум, Бугант, Дулаанхаан тосгоны ерөнхий
боловсролын сургуулиуд дээр байгуулсан Өсвөрийн
аврагч клубын гишүүд хамарсан байна. Сургалт, дадлагыг Онцгой байдлын газрын даргын
тушаалаар батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу дээрх сумын Өсвөрийн аврагч клубын
64 сурагч, 8 багшийг хамруулан явуулжээ.
Сургалтын үеэр "Дэлхийн зөн Монгол" олон
улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөрөөс гамшиг осол, аюулт
үзэгдэлтэй тэмцэх, аврах ажиллагааны багаж техник хэрэгслийг Онцгой байдлын
газарт мөн Өсвөрийн аврагч клубын гишүүдэд сум орон нутагтаа сургалт зохион
байгуулахад хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг гардуулан өглөө.