Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 21:00:03

Дорнод аймгийн Цагдаагийн газраас энэ долоо хоногт өндөржүүлсэн хяналт шалгалтыг хийж байна.

Уг ажиллагаанд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам , хамгаалах тасгийн хүн хүчийг дайчлан оройн 23 цагаас өглөөний зургаан цагийн хооронд эргүүл хийх юм. Эргүүлийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж таслан зогсоох, замын хөдөлгөөний хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, орон байр тээврйн хэрэгслийн эд зүйл хулгайлах, зэрэг гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах юм.

Мөн шөнийн цагаар гэмт хэрэг гарч болзошгүй цэгүүдэд өндөржүүлсэн хяналт тавиад байгаа ажээ.

 Б.Туяа

Связанные новости