Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас холбогдох хэлтсүүдтэй хамтран согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнуудад хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ сарын 11-нд хэлэлцүүлэг зохион явуулсан байна.
Энэ үеэр согтууруулах
ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих
журам, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, стандарт шаардлагын талаар
сургалт мэдээлэл хийж, иргэдийн санал
хүсэлтийг нь хүлээн авчээ. Ингэснээр
худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт
хэргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой мэдээлэлтэй болж үйл
ажиллагаандаа тусгаж ажиллахаар болсон байна.