Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-12 17:55:39

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид баруун таван суманд ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, зарим Тэргүүлэгчидийнхээ хамтаар баруун таван сумд болох Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Сайхан, Орхонд энэ сарын 11-15-ны өдрийг хүртэл ажиллаж байна. Ажлын хэсэг дээрх суманд ажиллах хугацаандаа сумын нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлт, танилцуулгыг сонсон, аймаг, сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсон үүрэг чиглэл өгөх юм.

Мөн сумын төрийн төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, ард иргэдтэй уулзан санал бодлыг нь сонсон ажиллаж байгаа ажээ. 

Связанные новости