Гадны аймгийн арваад мянган толгой мал оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-20 09:45:30

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ суманд Говьсүмбэр, Хэнтий, Төв аймгийн долоон өрхийн 10.3 мянган толгой мал хаваржиж байна.

Өнгөрсөн жил аймгийн ихэнх нутагт бороо хур элбэг орж зуншлага сайхан байсан тул бэлчээр сайтай байгаа төдийгүй нутгийн малчид отор хийлгүй нутагтаа хаваржиж буй.

Тус аймагт аймаг дундын отрын бүс нутаг байхгүй бөгөөд цаг хүндэрсэн үед өөр аймгийн нутагт дөрвөн сумын 15 өрхийн 7.5 мянган толгой мал, өөрийн аймгийн зэргэлдээ сумын нутагт есөн сумын 134 өрхийн 70.2 мянган толгой мал, хилийн зурваст таван сумын 161 өрхийн 95.4 мянган  толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт хоёр сумын 95 өрхийн 37.3 мянган толгой мал нийт 405 өрхийн 210.3 мянган толгой малыг тус тус отроор өвөлжиж хаваржуулах зохион байгуулалтыг ХХААГ-аас хийжээ.

Связанные новости