Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 13:53:00

Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргалаа.

Аймгийн Халамжийн хэлтэс дээр болсон уг үзэсгэлэн худалдаанд "Шинэхэн", "Ганга" нарийн боовны цех, модон эдлэл Л.Батболд /Хэрлэн сум, 10-р баг/, төмөр эдлэл Ц.Болдбаатар /Хэрлэн сум, 2-р баг/, алт мөнгөний дархан Т.Ганболд /Хэрлэн сум, 9-р баг/, эсгий эдлэл Д.Энхтуяа /Хэрлэн сумын 9-р баг/, суран эдлэл Ш.Баасанжав /Хэрлэн сум 6-р/, оёдол Н.Оюунзул /Хэрлэн сум, 1-р баг/ нарын олон жил үйлдвэрлэл эрхэлсэн иргэд, мөн сийлбэр, мужаан, бэлэг дурсгал, шүрэн наамал, хүнсний ногоо, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, блок, хавтан, савхи, арьсан эдлэлийн төрлөөр 30 гаруй иргэн, мөн Чулуунхороот, Дашбалбар сумын үйлдвэрлэгчид оролцов.

Цаашид аймгийн ЗДТГ болон Хөдөлмөрийн хэлтсээс Шүр зах болон зарим байгууллага дээр борлуулалтын цэг, лангуу гаргаж өгөх, түрээс, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр эдгээр иргэдийг дэмжих арга хэмжээ авах юм байна. 

Б.Туяа

Связанные новости