Сэлэнгэ аймгийн нийт иргэдийн 1.03 хувь нь казах үндэстэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ. Казах түмний Наурыз буюу хаврын баяр өнөөдөр тохиож байна.
Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдарч байгаа нийт казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэхийн ялдамд сонирхолтой статистик баримтаас хүргэе.
2018 оны жилийн эцсийн
байдлаар Сэлэнгэ аймгийн 100 гаруй мянган хүн амын 1.03
хувь буюу 1127 нь казах
үндэстэн байдаг байна. Эдгээр иргэдийн 545 нь эмэгтэйчүүд,
582 эрэгтэйчүүд, 293 нь 0-14 насныхан буюу залуучууд, 747 нь 15-59 насны
хөдөлмөрийн чадвартай иргэд байдаг ажээ. Харин 87 нь 60-аас дээш насны
тэтгэвэрийн насныхан байдаг байна.