Хүнсчдийн өдрийн Өмнөговь аймагт анх удаа тэмдэглэн өнгөрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-03-30 17:52:29

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монголд хүнсний аж үйлдвэрийн салбар үүсгэн байгуулсны 89 жилийн ойн хүрээнд "Хүнсчдийн өдөр"-ийг Өмнөговь аймагт анх удаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ үеэр тус аймгийн хүнс үйлдвэрлэгчид "Бүтээгдэхүүн бүр үйлдвэрийн үнээр" үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм. Мөн аймгийн манлай хүнс үйлдвэрлэгч 12 аж ахуйн нэгжийн төлөөллийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймагт туршлага судлуулахаар эрхийн бичиг гардуулан өглөө.

Уг үйл ажиллагааг Өмнөговь аймгийн Хүнсчдийн холбоо санаачлан аймгийн ЗДТГ, ХХААГ, Даланзадгад сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газартай хамтран Монгол Улсад хүнсний аж үйлдвэр хөгжсөний 89 жилийн ойн хүрээнд Хүнсчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн тухайн салбартаа амжилт гарган ажиллаж байгаа хүмүүсийг шагнаж урамшуулсан юм.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Өмнөговь аймгийн Засаг даргатай тус аймгийн хүнс үйлдвэрлэгчид уулзлаа. Энэ үеэр тэд өөрсдийн тулгамдсан асуудлын талаар санал бодлоо хуваалцлаа. Мөн хүнсчдээ дэмжсэн уриалга гаргах, хил залгаа Баяннуур аймагтай тэднийг холбож өгөх, жил бүр хүнсчдийн өдрийг тэмдэглэх зэргээр хамтран ажиллах хүсэлтүүдийг нааштайгаар хүлээн авч цаашид уялдаа холбоотой ажиллахаар боллоо.

Связанные новости