Аймгийн хэмжээнд 9957.0 га-д тариалалт хийх чиглэл өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-03-28 17:08:45

Увс /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн хэмжээнд 9957.0 га-д тариалалт хийх зорилтыг салбарын яамнаас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлсэн байна.

Тодруулбал 7750 га-д үр тариа, 7500 га-д улаан буудай, 120 га-д арвай, 110 га-д овьёос, 1500 га-д тэжээлийн ургамал, 150 га-д тосны ургамал, 280 га-д төмс, 297 га-д хүнсний ногоо тариална.

Ингэснээр ирэх намар 9287 тн үр тариа, 9000 тн улаан буудай, 144 тн арвай, 143 тн овьёос, 3000 тн тэжээлийн ургамал, 120 тн тосны ургамал, 3364 тн төмс, 3564 тн хүнсний ногоо хурааж авахаар төлөвлөсөн байна. Харин 4200 га-д уринш боловсруулах аж.

Увс аймгийн хувьд өнгөрсөн жил 14328,9 га-д үр тариа тарьж 20311,5 тн ургац хураасан. Мөн улаан буудай 19403 тн, арвай 287 тн, овьёос 467 тн, гурвалжин будуу 2,5 тн, тэжээлийн ургамал 6577 тн, төмс 3173,7 тн, хүнсний ногоо 2977,2 тн-ыг тус тус хураажээ.

Ингэснээр яамнаас өгсөн зорилтыг давуулан биелүүлжээ. Энэ жил яамнаас өгсөн чиглэлийг давуулан биелүүлэхээр ажиллаж байна.

 

Связанные новости