Дөрөвдүгээр сард Баян-Өлгийн ихэнх нутгаар салхи, шуургатай байх төлөвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн УЦУОШТ-өөс
гаргасан урьдчилсан мэдээгээр энэ сарын нэгдүгээр арав хоногийн дунд,
хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе
болон сүүлчээр зарим газраар салхины хурд 14-16 м/с, түр зуур 20-24 м/с-д хүрч
цасан болон шороон шуурга шуурна.
Харин тухайн сард агаарын дундаж температур 1-6
градус дулаан буюу уур амьсгалын дундаж орчим байх аж. Нэгдүгээр арав хоногийн
эхний хагас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 9-14
градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн
сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарах ба
шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө
4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.
Энэ сард нутгийн өмнөд хэсгийн зарим газраар буюу Дэлүүн,
Булган сумын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгуудаар дунджийн
орчим хур тунадас орно. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр нутгийн өмнөд
хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе
болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орох ажээ.