Дорнодын Парачид тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЭнэ сарын 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотноо болсон Зүүн бүсийн аварга шалгаруулах Хонхот бөмбөг, Пара жүдо бөхийн тэмцээнд Дорнод аймгийн баг тамирчид түрүүлжээ.
Тэмцээнд Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар гэсэн 4 аймгийн 50 гаруй тамирчид өрсөлджээ. Багийн дүнгээр Дорнод аймгийн баг тамирчид түрүүлж, Говьсүмбэр аймаг 2-р байрыг, Сүхбаатар аймгийн баг тамирчид 3-р байрыг эзэлжээ. Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Дорнод аймгийн тамирчин Б.Сүхбат шалгарсан байна.
Тус тэмцээнийг Сүхбаатар аймгийн ЗДТГ, БТСГ, аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хараагүйчүүдийн холбоо, Монголын Пара жүдогийн сдортын холбоо хамтран зохион байгуулжээ. Энэ үеэр мөн олон төрдлийн сургалт семинарууд болсон байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 2500 гаруй иргэн байдгаас, 200-аад нь харааны бэрхшээлтэй. Гэвч тэдний хувьд бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж, тэмцээн уралдаанд орж өөрсдийгөө хөгжүүлж яваа билээ.
Б.Туяа