Их Британи “Зика” вирустэй тэмцэх төслүүдийг санхүүжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-22 11:47:34

ЛОНДОН. /TASS/. Их Британи “Зика” вирустэй тэмцэхэд чиглэсэн судалгааны 26 төслийг санхүүжүүлэхэд 3.2 сая фунт стерлинг /4.6 сая доллар/ гаргана гэж тус улсын Эрүүл мэндийн судалгааны зөвлөл мэдээлжээ.

Дээр дурдсан хөрөнгө мөнгийг хуваарилах болон төслүүдийг хэрэгжүүлэх орнуудын тоонд Бразил, Колумб, Эквадор, Кабо-Верде, Кени, Уганда улс орж байгаа аж. Их Британийн Эрүүл мэндийн судалгааны зөвлөлийн мэдээлснээр, “Зика” вирусийн халдвар одоогийн байдлаар дэлхийн 52 оронд тархсан байна.

Тус зөвлөлийн боловсруулсан судалгааны хөтөлбөрүүдийг Их Британийн гурван байгууллага шууд ивээн тэтгэж байгаа аж. Үүнээс гадна, Британийн хөтөлбөрт мөн Бразилын Сан-Паулугийн судалгааны сан /“FARESP”/ дэмжлэг үзүүлжээ.

Д.Жаргал

 

 

Связанные новости