Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн ур чадварын тайлантай танилцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн залгамж холбоог сайжруулах зорилгоор Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн 5-р ангийн багш нар Улаангом сумын “Нархан” 3-р цэцэрлэг болон “Ирээдүй” 5-р цэцэрлэгт очиж ажиллаж байна.
“Манай сургуулийн зүгээс Улаангом сумын 3,5-р цэцэрлэгтэй
хамтарч ажилладаг бөгөөд энэ цэцэрлэгийн бэлтгэл бүлэг төгссөн хүүхдүүд манай сургуулийн 1-р
ангид элсэн ордог юм. Өнөөдөр “Нархан” 3-р цэцэрлэгийн бэлтгэл
бүлгийн 80 хүүхдийн ур чадварын тайлантай танилцлаа. Хүүхдүүд үнэхээр мундаг
байж, маш идэвхтэй хамрагдлаа. Дараа нь манай сургуулийн залуу багш нар
“Норовын намтар” зохиолоор хуруун хүүхэлдэйн жүжиг хийж үзүүлсэн. Одоо бид тус цэцэрлэгийн
багш нарт элемент дээр хүүхдээр хэрхэн бичүүлэх арга зүй зааж, төгсгөлд нь 3,5-р цэцэрлэгийн эцэг эхчүүдэд хүүхдээ сургуульд оруулахад юунд анхаарах вэ гэдэг
асуудлаар хурал хийх юм. Маргааш эдгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг
сургуультайгаа танилцуулах аялал хийнэ. Манай сургуулийн хувьд энэ жил 9 бүлэг
5-р анги төгсөж байгаа. Ирэх намар бас энэ хэмжээнд элсэлт авах байх” хэмээн Улсын
тэргүүний цогцолбор 1-р сургуулийн 5-р ангийн багш С.Янжмаа хэллээ.