Монголын залуу боксчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-10 12:48:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксчдоос анхлан тодорсон Ази тивийн хошой аварга, энэ спортын ууган гавьяат тамирчин, Ардын багш Хайдавын Алтанхуягийн нэрэмжит Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж байна. 

 

Спортын төв ордонд дөрөвдүгээр сарын 9-14-нд 13 цагаас эхлэн явагдаж байгаа тус тэмцээнд нийслэлийн болон 20 шахам аймгийн спорт хороо, клубүүдийн эрэгтэй, эмэгтэй залуу тамирчид хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.


ЗУАШТ-д шалгарсан тамирчид ирэх 11 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Тус тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр /IV.10/ өдрийн 15 цагт болно. 

Связанные новости