Ц.Ганбаярын хээр даага Даншиг наадамд тод магнай, торгон жолоо өргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол морьдын уралдаан даагаар өндөрлөдөг уламжлалтай.
Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын дааганы уралдаанд газар газрын шандаст 88 хурдан хүлэг бүртгүүлснээс 77 нь гарааны зурхай руу хөдлөв. Ийнхүү дааганы уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо. Харин Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Э.Түмэн-Одын хонгор халзан даага аман хүзүүнд давхив.
Айргийн гуравт Төв аймгийн Жаргалант сумын Ч.Ганцогтын хонгор хас, дөрөвт Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ц.Өнөр-Эрдэнийн хонгор, тавд Ховд аймгийн Буянт сумын П.Энхбаярын зээрд даага хурдалснаар, уясан эзэн, унаач хүүхэд, хурсан олныг баясгалаа. Хурдан дааганы уралдааны фото агшнаас хүргэе.