Хорио цээрийн дэглэм буурч хязгаарлалтын дэглэмд шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багт гарсан Африкийн гахайн мялзан өвчний 14 хоногийн хорио цээрийн хугацаа дууссан тул дэглэм буурч 7 хоногийн хязгаарлалтын дэглэмд шилжлээ.
Өвчин гарсан П-ийн 18 гахайг бүрэн устгаж, гахайны тэжээл болох будаа, бог малын гэдэс дотор болон хашаа хороог буулган ачиж, Мөрөн сумын 13 дугаар багийн нутагт “Элстийн ар”-ын төвлөрсөн хогийн цэгт устгасан байна. Устгалын цэгийн эргэн тойрны 400 ам дөрвөлжин талбайд хлорын шохойгоор шүршиж халдваргүйжүүлэн, хуваарийн дагуу хорио цээрийн пост дээр эргүүл хийж ажилласан байна.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
4 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
4 дня