Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-04-22 17:57:01

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн нутаг дэвсгэрт хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, тэнд ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэх зорилго бүхий гурван талт гэрээг өнөөдөр байгууллаа.

Энэхүү гэрээнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон Үйлдвэрчний эвлэлийн холбооны салбарын тэргүүн Ц.Лумжав, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн О.Ганцоож нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тусгагдсан ажлуудыг сүүлийн хоёр жилийн хугацаанд талууд хамтран хийж хэрэгжүүлэхээр болсон байна. Увс аймгийн хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан энэхүү гэрээ үр дүнтэй хэрэгжих болно хэмээн талууд үзэж байна. 

Связанные новости