Номгон суманд бүтээн байгуулалт өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-22 18:25:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Номгон суманд бүтээн байгуулалт өрнөж урлаг, спортын заал бүхий 320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийг барьж байна.   

Барилгын ажил 40 хувьтай байна. Уг бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын 4,5 тэрбум төгрөгөөр байгуулж байгаа аж. Энэхүү барилгын ажлыг  "Өгөөмөр баян дэнж" ХХК гүйцэтгэж байгаа аж.   

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ соёлын төвийг барьж байгаа бөгөөд гүйцэтгэл 70 хувьтай байна. Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон холбогдох албаны хүмүүс тус суманд хийж байгаа бүтээн байгуулалтуудтай танилцан ажиллах хүн хүчээ нэмэх, барилгыг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж ашиглалтад оруулахыг анхааруулав.




Связанные новости