Эх баригч нар багш шавийн барилдлага тогтоож ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-04-22 22:35:50

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн эх баригч нарын хоёрдугаар хурал өнгөрсөн даваа гарагт болж, бүтэц зохион байгуулалтаа шинэчилсан байна. Уг хурлаар Аймгийн Эх барихын нийгэмлэгийн даргаар Ц.Бүрнээг, дэд дарга С.Амарааг, гишүүдээр Б.Энхтуул, Н.Ариунзаяа нарыг сонгожээ.

Мөн хөдөөгийн 18 сумын анхан шатны эрүүл мэндийн төвүүдийг баруун, зүүн бүсээр ангилж тус бүрт нь хариуцаж ажиллах хүмүүсийг сонгосон байна. Эх баригч нарын баярыг угтаж залуу эх баригч нарын ажлын байрны сургалт явуулах, эх баригчийн ажил, мэргэжлийг сурталчлах хөрөг нэвтрүүлэг хийх, анхан шатны эрүүл мэндийн залуу эх баригч нарыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх баригч нартай багш, шавийн барилдлага тогтоох зэрэг ажлыг хийхээр болсон байна.

 

Связанные новости