Гамшгийн аюулын дохио маргааш ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДМаргаашийн 16:00 цагт гамшгийн аюулын дохио орон даяар ажиллана.
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг байгуулах гэж байна.
Газар хөдлөлт болон гамшгийн үед хэрхэн хохирол багатай даван туулах, өөрийгөө болон бусдыг аврах хамгаалах талаарх энэхүү дадлага сургуульд иргэний үүргээ ухамсарлан идэвхтэй оролцохыг Дорнод аймгийн Онцгой байдлын газраас иргэддээ анхааруулж байна.
Б.Туяа