Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнодынхонд улс төржихгүй байхыг санууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 12:39:37

Дорнод аймагт ажиллаж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймгийн удирдлагуудтай уулзалт хийхдээ “ Дорнод аймагт маш олон давуу тал байна. Хилийн бооомтууд, агаарын зам, төмөр зам гээд бид хамтаа өргөжүүлэх, бүтээн байгуулах ажлууд их байна. Хамгийн гол нь энэ жил сонгуулийн жил учраас улс төржилгүй иргэд рүгээ чиглэж урдах ажлаа сайн хийх ёстой” гэдгийг сануулав.

Бүтээн байгуулалтын ажил дан ганц Засгийн газрын төвлөрсөн төсвийг харалгүй нөөц бололцоогоо ашиглан ажиллахыг ч давхар сануулав. Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Аж үйлдвэрийн яамын сайд Д.эрдэнэбат, ГТГ-ын дарга Өлзийбүрэн, ХХААЯ-ны ММБХЭГ-ын дарга С.Жавхлан, ЗТЯ-ны ТНБД Ж.Бат-Эрдэнэ, Төрийн банкны ТУЗ-ын дарга Туваан, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд нарын албаны хүмүүс дагалдан яваа аж.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үдээс өмнө Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн шинэ барилгын ажлын явцтай танилцсан юм. 

Харин өнөөдөр орой  аймгийн иргэдтэй уулзалт хийх юм байна.

Б.Туяа

Связанные новости